Сонин хачин

61 настай эмгэн 8 настай ач хүүдээ дурлаж гэрлэхээр шийджээ

8 настай сургуулийн сурагч хөвгүүн 61 настай эмэгтэйтэй гэрлэжээ. Үнэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Үнэн хэрэгтээ тэднийг гэрлэ хэмээн нас барсан өвгийнх нь сүнс тушаасан байна. Энэхүү нас барсан өвөг нь ийнхүү хүүгийн хувь заяаг тодорхойлсон хэмээн нутгийн иргэд үзсэн байна. Эхнэр болох 61 настай Хелен Шабангу нь 5 хүүхдийн эх, нөхөртэй эмэгтэй аж. Ингээд сүнсний муу зүйлээс айсан 8 настай Санелийн гэр бүл хоёр сарын дотор л хүүгийн хуримыг зохион байгуулсан байна.

 Санелийн ээж 46 настай Санеля Пэйшенс хэлэхдээ: “Манай гэр бүлд ийм зүйл анх удаа л тохиолдож байна. Санелийн нэрийг түүний нас барсан өвөөгийн нэрээр өгсөн бөгөөд өвөө нь нас барах хүртлээ гэрлээгүй байсан юм. Тиймээс ачийгаа түүний өмнөөс гэрлээч хэмээн нас барсныхаа дараа хүссэн бололтой. Энэхүү хуримын ёслолыг хийснээр ийнхүү нөгөө ертөнцөд очсон өвөөгөө баярлуулж, өөрсдөө ч аз жаргалтай болж чадаж байгаа. Хүсэлтийг нь биелүүлээгүй тохиолдолд манай гэр бүлтэй муу зүйл тохиолдох болно” –хэмээн ярьжээ.

Сэтгэл хөдлөл?
+1
0
+1
0
+1
0
+1
2
+1
2
+1
0
+1
1

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button