Асуулт&Хариулт булан

Асуулт&Хариулт булан №1: Saishi-Gin пэйж оролцлоо!

"Монголын хамгийн том манга site-тай болно"

Өнөөдрөөс эхлэн Дайсүки сайт маань Асуулт&Хариулт булантай болж байна. Хамгийн анхны дугаарт Saishi-Gin пэйж оролцож, үндсэн админ Гин 10 асуултанд хариуллаа. Ингээд бидний ярилцлагыг хүлээн авна уу.

1. Сайн байна уу? Өөрийгөө товч танилцуулна уу?

-Сайн. Сайн уу? Мөнгөнбагана гэдэг. 17 настай (сая хүрсэн). Эрэгтэй. Page-ээ ашиглалтанд оруулаад 3 сар болсон ч хандалт муу байгаа.

2. Пэйжээ танилцуулаач. Хэдэн админтай вэ? Анх яагаад энэхүү хуудсаа нээе гэж шийдсэн бэ?

-Ммм… Анх нэг Юра гээд нөхрийн багт манга орчуулагчаар орж байсан. Гэхдээ намайг мурьчихсан л даа. Ардаас нь баг хэсч яваад гэнэт өөрөө юм хийе гэж бодоод хэвтэж байгаад гэнэт л босч page нээгээд тэгээд ганцаараа юм хийж 3-н долоо хоног болсон. Дараа нь ганцаараа амжихгүй гэдгээ ойлгоод хүн элсүүлж эхэлсэн. Одоогоор 8-лаа байгаа. Юм хийдэггүй хүмүүсийг хасаад.

3. Танай пэйжийн алсын зорилго юу вэ?

-Одоо эрх хөөцөлдөх санаатай. Яаж ийж байгаад Монголын хамгийн том манга site-тай болно гэсэн зорилго тавьсан байгаа.

4. Өөрсдийн гол өрсөлдөгчөө гэж боддог пэйж байгаа юу? Хэрвээ байгаа бол ямар пэйж вэ?

-Ммм…Manga-shin л юм даа. Манайхаас том болохоор.

5. Анимэ үзэх, манга уншихын аль нь илүү таалагддаг вэ? Яагаад?

-Би анимэ үзэх дуртай (байсан). Би одоо энд ингээд байж байгаа нь Hellsing гээд анимэ-н ач. Манга сонирхох болсон шалтгаан нь ч Hellsing-тэй шууд хамааралтай.

6. Пэйждээ өдөрт хэр их цаг хугацааг зориулдаг вэ?

-Ихэнх цагтаа л анхаарал хандуулдаг л даа.

7. Хамгийн анх үзэж байсан анимэ?

-Bd z. Аа үгүй. Street fight.

8. Хэр олон цагаар, ямар үед анимэ үздэг вэ?

-Ер нь их үздэг байсан. Амралт эхэлчихвэл тэгээд орноосоо босохгүй үзээд л үзээд л. 2 хоног унтахгүй үзэх бол энгийн юм байсан. Гэхдээ эрүүл мэндэд нэлээн хортой л юм билээ. Одоо үзэхгүй байгаа.

9. Өдрөөс өдөрт анимэ, манга сонирхогчид хүүхэд залуус ихэсч байна. Тэдэнд хандаж хэлэх үг байна уу?

– Ммм… Битгий донтчихоорой л гэж хэлье дээ.

10. Заа ингээд хамгийн сүүлийн асуулт. Пэйжийнхээ дэмжигчдэд хандаж хэлэх үгс?

– Гаргалтууд орох бүрд share сайн хийхгүй бол шатаж үхнэ гэж мэд. Бурханы нэрийн өмнөөс амлаж байна.

Манай сайтын Асуулт&Хариулт булангийн анхны оролцогч болсонд баярлалаа. Амжилт хүсье!

Дараа дараагийн дугааруудад оролцуулахыг хүсч байгаа пэйж байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй!

Сэтгэл хөдлөл?
+1
3
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button