Сонин хачин

Уан Пийс дээр гардаг урам зориг хайрлах гайхалтай эшлэлүүд (1р хэсэг)

Уан Пийс бол бидний үзэж байсан шилдэг анимэ-үүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Энэхүү анимэ нь үнэхээр гайхалтай, хөгжилтэй болон сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн.

Уан Пийс дээр гардаг шилдэг 10 эшлэлийг энэ нийтлэлээрээ танд хүргэж байна.

  1. Брүүк (Brook)

Та үхлийн талаар юу мэддэг гэж?!! Та хэзээ нэгэн цагт үхэж байсан гэж үү?!! Үхэл таны тухай бүхий л зүйлсийг үүрд хадгална гэж та бодож байна уу? Инээд хүрмээр юм!!

Үхэл юуг ч ардаа үлдээхгүй!! Хүн үхсэний дараа яснаас өөр юу ч үлдэхгүй!!

Надад тэвчиж чаддаггүй ганц зүйл байдаг, энэ бол амьдралыг үл хүндэтгэдэг хүн юм!!

2. Monkey D Luffy

Хэрэв та эрсдэл гаргаж чадахгүй бол ирээдүйг бий болгож чадахгүй.

3. Лав Трафалгар (Law Trafalgar)

Тогтсон, 1 янзын хэв маягаа өөрчлөхгүй л бол харж чадахгүй зүйлс байдаг.

4. Коби (Coby)

Мөрөөдөлдөө хүрэх хүсэл эрмэлзэлтэй л байхад санаа зовох хэрэггүй.

5. Жимбэй (Jimbei)

Хүний нэр хүнд, эрх мэдэл ихсэх тусам өөрчлөлтөөс айх хандлагатай болдог нь гунигтай үнэн юм.

6. Смокер

Хүний бүтээсэн зүйлсийг төгс гэж хэзээ ч битгий бодоорой!! Хэрэв та ингэж бодвол өөрийн дайснаа анзаарахгүй орхих болно!! Гаднах төрхөд бүү хууртаарай!!

7. Monkey D Luffy

Мартах нь яг л шархтай адил юм. Шарх эдгэрч магадгүй, гэхдээ аль хэдийн сорви үлдээсэн байна.

8. Нами

Амьдрал яг л харандаа шиг дуусах нь гарцаагүй, гэхдээ амьдралын үзэсгэлэнтэй бичээсийг үлдээх болно.

9. Portgas. D. Ace

Бид харамсах зүйлгүй амьдралаар амьдрах ёстой.

10. Ророноа Зоро

Нийгэм юу гэж хэлэх нь надад хамаагүй. Би хэзээ ч хийсэн зүйлдээ харамсаж байгаагүй. Би амьдарч, хүссэн зүйлээ хийх болно.

Сэтгэл хөдлөл?
+1
9
+1
11
+1
29
+1
3
+1
1
+1
1
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button