Дэлхий

UFC-д Монголын нэрийг гаргаж яваа залуу хэн бэ?

Данаа овогтой Батгэрэл бол дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д Монгол Улсын нэрийг гаргаж буй цорын ганц тулаанч юм!

Тэрээр зүүн гарын хүнд цохилтоор Гито Канеттиг UFC248-д өнгөрсөн оны 3 дугаар сарын 7-ны өдөр ялж UFC-д Монгол хүний анхны ялалтыг авчирсан билээ. Тэгвэл дараачийн тулаандаа Батгэрэл маань бэлэн болоод байна!

UFC261 буюу 3 аваргын бүсний тулаантай эвэнт бүхий энэ оны хамгийн том шоунд манай Батгэрэл маань КевинНативидадын эсрэг үзэх болно. Сонирхуулж хэлхэд, Ковид-19 цар тахал дэлхийд гарсанаас хойш UFC анх удаа АНУ-д үзэгчидтэй эвэнт зохион байгуулж байгаа нь UFC261 юм! UFC тамирчид болон багийн гишүүдийн эрүүл мэндийг дээд зэргээр анхаарч, халдвар хамгаалалтын дэглэмийг маш сайн сахин энэхүү эвэнтийг зохион байгуулж байгаа нэг жишээ л гэхэд: Зочид буудлаас нь тамирчидыг гаргахгүй, мөн багийн гишүүдээс бусад ямарч хүн оруулахгүйгээр тусгаарлаж байгаа юм байна.

Ингээд, 4 дүгээр сарын 24-ний өдөр /Монголын цагаар бол 25-ны өглөө/ Батгэрэлийнхээ тулааныг үзэж, монгол залуугаа дэмжицгээе 🇲🇳 🇲🇳 🇲🇳

Сэтгэл хөдлөл?
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button