Дэлхий

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх

АНУ-ын кино ертөнцөд амжилтанд хүрч чадсан анхны ази жүжигчин бол Анна Мэй Вонг (Anna May Wong) юм. Тэрбээр кино, радио, тайзны олон арван бүтээлд оролцож байсан арвин туршлагатай бөгөөд өөрийн гэсэн телевизийн цуврал хүртэл гаргаж байжээ.

Тэрээр 1930-аад оны эхний хагасыг АНУ, Европын хооронд аялж, кино, театрт хоёуланд нь ажилласан юм. Анна Мэй Вонг эхэн үеийн дуутай кинонууд болох “Луугийн охин” (1931), “Шанхай экспресс” (1932) зэрэг кинонд тоглосон байна.

Анна Мэй Вонг залуу наснаасаа кино урлагийг сонирхож, жүжигчин болохоор шийджээ. Мөн түүнчлэн тэрээр Вонг 1924 он гэхэд хэдийнээ олон улсын хэмжээнд алдаршсанаар барахгүй, загварын ертөнцийн од болсон байжээ.

Сэтгэл хөдлөл?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох

Back to top button