Сонин хачинЭнтертайнмент

Үзсэн хүн бүхнийг уйлуулж чадах хамгийн гунигтай 20 анимэ (1-р хэсэг)

Таныг уйлуулж байсан хамгийн гунигтай анимэ юу вэ?

Бид энэхүү асуултанд хариулт болгон, хэнийг ч уйлуулахаар гунигтай бөгөөд романтик анимэ-үүдийн жагсаалтыг гаргалаа.

Өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй байдаг. Та эдгээр анимэ-үүдийг үзээд уйлмаар санагдвал өөрийгөө барилгүй уйлаарай гэж зөвлөе!

20. True Tears

Шиничиро бол зурагт номын зохиолч болохыг хүсдэг ахлах сургуулийн сурагч юм. Түүний аавыг нас барсны дараа түүнтэй нэг ангид сурдаг Хироми тэдний гэр бүлийнхэнтэй цуг амьдрахаар ирдэг. Тэр цагаас хойш, тэр охин өөрийн мэдрэмжээ савлан (дотроо хадгалан), өөрийнхөө эргэн тойронд уйтгар гунигтай ауратай болж эхэлнэ.

Шиничиро түүнд урам зориг өгч, байярлуулахыг хүссэн ч яаж тэгэхээ мэдэхгүй байлаа. Нэг өдөр Шиничиро модон дотор Ноэтэй охины тухай хачин цуурхал тарааж байхад нь таардаг. Маш эмгэнэлт үйл явдал тохиолдсон ч Ноэ ширхэг ч нулимс дуслуулдаггүй.

Төрөл: Романс, амьдралын хэсэг
Студио: P.A.Works
Ангийн тоо: 13

19. Penguindrum

Энэ бол эцэг эхээ алдсан ах дүүсийн тухай гунигтай анимэ юм. Тэдний хамгийн бага дүү болох Химари нь хүнд өвчтэй юм.

Эдгэрэшгүй өвчтэй Химари Такакүраг оцон шувуу хэлбэртэй малгайтай хачин сүнс нууцлаг бөгөөд гайхамшигтайгаар үхлээс авардаг.

Түүний насыг уртасгасны хариуд сүнс Химаригийн ах дүү Канба, Шома нарт хачирхалтай даалгавар өгнө.

Энэ бол таныг байнга суудлаасаа өндийхөд хүргэх, авах ёстойгоосоо доогуур үнэлгээтэй гунигтай анимэ юм.

Төрөл: Нууцлаг, сэтгэлзүйн, ер бусын
Студи: Brain’s Base
Ангийн тоо: 24

18. Air

Жүжиг болон романтик ангилалд багтсан энэхүү анимэ нь 2005 оны 1 сараас тухайн жилийн 3 сар хүртэл үргэлжилсэн гунигт анимэ юм.

17. Irozuku Sekai no Ashita kara

“Iroduku: The World in Colors” англи нэрээрээ олонд илүү танигдсан энэхүү анимэ нь Романс, Драм, Сургууль гэсэн төрөл жанрт хамаарагддаг. Энэ анимэ нь Хитоми Цүкиширо-гийн үнэхээр гунигтай, уйтгартай, сэтгэл хөдлөлгүй амьдрал нь эмээ болон нэгэн зураачийн тусламжтайгаар маш өнгөлөг болсон тухай өгүүлэх юм.

16. Rascal Does Not Dream of Bunny Girl Senpai

Энэхүү анимэ нь “Seishun Buta Yarou wa Bunny Girl Senpai no Yume wo Minai” гэх нэлээн урт Япон нэртэй. 2018 оны 10-р сард гарсан бас нэгэн сайн романтик анимэ бөгөөд өсвөр насныхан бэлгийн бойжилтын синдром гэгддэг ховор, тайлагдашгүй өвчинтэй тулгардаг гунигт түүхийг өгүүлдэг. Иймэрхүү ер бусын нөлөөтэй өвчинг ихэнх хүмүүс ойлгодоггүй.

15. Sakurasou no Pet na Kanojo

2012 оны 10-р сард анх нээлтээ хийсэн энэхүү романтик анимэ нь гунигтай, инээдтэй, гайхалтай, урам зориг өгөх агшин, нөхцөл байдлаар дүүрэн бөгөөд хэний ч хүсээгүй төгсгөлөөр төгсдөг.

14. One Week Friends

Арван зургаан настай Юүүки Хасе эцэст нь зориг шулуудан краштайгаа ярьж, түүнээс найзууд болмоор байгаа эсэхийг нь асуудаг.

Түүний краш Каори Фүжимияа нь бусдаас өөрийгөө холдуулдаг, бусадтай дотносдоггүй, дуу цөөтэй, даруухан охин юм. Гэхдээ тэд хамтдаа илүү их цаг хугацааг өнгөрөөх тусам тэр түүнд нээлттэй болж эхэлдэг. Гэсэн хэдий ч долоо хоногийн сүүлчээр түүнийг дахин өөрөөсөө түлхэж эхэлнэ. Сургуулийн төрөлд багтдаг, энэхүү романтик анимэ-ийг үзээд та яагаад үнэхээр гунигтай анимэ-үүдийн жагсаалтад оруулсныг ойлгох болно.

13. Bokura Ga Ita

2006 оны 7-р сард анх гарч, тэр жилийнхээ 12-р сар хүртэл үргэлжилсэн энэхүү анимэ нь гунигтай болон романтик үйл явдлаар дүүрэн.

Энэхүү анимэ нь ахлах сургуулийнхаа эхний жилд шинэ найз нөхөдтэй болох итгэл найдвараар дүүрэн Нанами Такахаши хэмээх охины тухай өгүүлдэг.

12. White Album

11. Nagi no Asu kara

“A Lull in the Sea” англи нэрээрээ илүү алдартай энэхүү анимэ нь хүмүүс хэрхэн далайн доор амьдардаг байсан тухай болон “Ena” гэх усан дотор амьсгалах хүчний тухай өгүүлнэ.

Хэсэг бүлэг хүмүүс далайд биш газар дээр амьдрахыг хүсч, газар дээр амьдрахаар шийдсэнээр усан доор амьсгалах чадвараа алдсан.

Анх 2013 оны 10-р сард гарсан ба далай тэнгисийг орхиж, хуурай газар дээр сургуульд сурах болсон хэсэг хүүхдүүдийн гунигтай, хөгжилтэй агшин мөчүүдийг харуулсан, романтик болон драмын төрлийн анимэ юм.

Дараагийн 2-р хэсэгт үргэлжлэл буюу хамгийн гунигтай анимэ-ийн жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 орох болно. Хэрэв танд нийтлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцан, биднийг дэмжээрэй!

Сэтгэл хөдлөл?
+1
1
+1
2
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button