Далд ертөнцНууцлагЭвгүй баримт

Эртний Японы домогт гардаг сүнс, чөтгөрүүд

Япончууд ерөн л хачирхалтай өвөрмөц хүмүүс байдаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Түүнийгээ дагаа ч юмуу сүнс чөтгөрүүд нь бүүр хачирхалтай бололтой.

1. Азуки-арай

Бөгжний эзэн дээр гардаг Голлумтай төстэй уг чөтгөр нь хүнийг ховсдож усруу авж ордог гэнэ.

2. Нуре-онна

Уг чөтгөр нь эмэгтэй хүний толгойтой могойний биетэй бөгөөд гол орчмоор амьдардаг гэнэ. Үсээ байнга угааж арчилдаг их цэвэрч.

3. Уси-оно

Бух болон аалзны эрлийз гэгддэг уг чөтгөр нь усанд амьдардаг гэнэ.

4. Фунаюрей

Далай, тэнгист амиа алдсан хүмүүсийг сүнсийг ерөнхийд нь Фунаюрей гэдэг бөгөөд эдгээр сүнснүүд нь усан онгоцнуудыг зогсоож сав суулга гуйдаг гэнэ. Хэрэв өгөх юм бол сүнсүүд усан онгоцыг усаар дүүргэж живтэл нь зогсдоггүй аж.

5. Умибозу

Нас барсан лам нарын сүнс чөтгөр болвол Умибозу болж хувирдаг гэнэ.

6. Каппа

Япон ардын аман зохиолд гардаг баатар. Усанд амьдардаг. Гаднаасаа бол мэлхийтэй төстэй. Гэхдээ хумстай хошуутай. Зулайдаа усаар дүүрсэн гүнзгий нүхтэй түүгээрээ дамжуулж хүч чадлаа авдаг гэнэ. Каппа хүмүүстэй сумо барилдах дуртай бөгөөд түүнийг ялах ганц л арга байдаг нь барилдахын өмнө ёслох үедээ зулай дээрх усыг нь асгах хэрэгтэй байдаг аж. Тэгвэл тэр хүч чадлаа алдаж ялагдах болно. Хэрэв энэ үед нь хүн Каппагийн зулайд ус хийгээд өгөх юм бол тухайн хүнд насан туршидаа үйлчилдэг байна.

7. Амеонна

8. Ками-кири

Хүний ус зулгаах хоббитой чөтгөр. Ялангуяа эмэгтэйчүүдийн үсийг туг тугаар нь зулгаадаг гэнэ.

9. Уван

Эзэнгүй хаягдсан байшин, оромжинд үүрэлдэг. Хэрэв та тухайн байшинд нь ямар нэгэн байдлаар хонголох юм бол шөнө унтаж байхад чинь сэмхэн гэтэж ирээд чихэнд чинь УВАААААН!!! гэж цочтол хашгирах болно.

10. Цукумогами

Гэрийн ямар нэгэн тавилга ялангуяа илд болон гэрийн сандаал гэх мэт 100 жил хүртэл эдэлгээгээ дааж чадах юм бол амь орж ухаантай болдог гэнэ. Ийм амь орж ухаантай болсон зүйлсийг Цукумогами гэдэг аж.

Сэтгэл хөдлөл?
+1
13
+1
6
+1
3
+1
17
+1
55
+1
5
+1
9

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button