Сонин хачинТехнологи

Амь насанд хамгийн аюултай 10 машин

Шинэ машин зах зээлд нэвтрэхийн тулд олон туршилтыг давах шаардлагатай тулгардаг. Хэдий үүнийг даваад гарсан ч сул тал олонтой машинууд цөөнгүй байдаг гэнэ. Ингээд та бүхэндээ амь насанд хамгийн аюултай 10 машиныг танилцуулж байна.

10. Chevrolet Corvette

Түүхэндээ хамгийн олон хүний амийг авсан эвгүй машин юм. Спорт машинаар хурдлан давхих нь хэдий сайхан ч зөв тохируулж чадахгүй бол хяналтаа алдах өндөр эрсдэлтэй байдаг гэнэ.

9. Briggs & Stratton Flyer

Модоор хийсэн цорын ганц машин гэж хэлхэд буруудахгүй боловуу. 1915-1925 оны хооронд ихэвчлэн ашиглаж байсан уг машин нь АНУ-ын анхны хөдөлгүүртэй машинуудын нэг байна. Мөн уг машин нь хамгийн хямд төсөвөөр хийгдсэн гэдэгээрээ Гиннесийн номонд бүртгүүлсэн байдаг.

8. Ferrari 458 Italia

Феррари бол дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн спорт машин юм. Харамсалтайн сүүлд гаргасан 458 Италиа загвар нь өндөр хурдтай явж байх үедээ хойд карланд ашигласан цавуунаас үүдэн дэлбэрсэн тохиолдол олон гарсан байна. Цавуу нь хэт халсны улмаас хайлж янданд хүрвэл дэлбэрэлт үүсдэг гэнэ. Тэд шатамхай цавууг накладны хадаасаар сольсноор нь асуудлаа шийдэж чадсан байна.

7. Ford Explorer 1991

Энэхүү загвар нь тогтвор муутай учир онхолдох эрсдэлтэйгээрээ нэлээн нэрд гарсан машин юм. Мөн тодорхой хурдтайгаар явж байхдаа дугуйнууд нь бууддаг ба энэ нь дугуйны загварын алдаанаас үүдэлтэй гэж үздэг байна.

6. BMW Isetta

BMW компани олон хүн авах боломжтой хямд үнэтэй машин зохион бүтээхээр шийдсэн нь Isetta загвар юм. Харамсалтайн аюулгүй байдлыг хангалттай бүрдүүлж чадаагүй учраас нээх удалгүй үйлдвэрлэлт нь зогссон байна. Гол аюул нь өөр машинтай урд хэсгээрээ мөргөлдлөө гэхэд жолооч машинаасаа гарах боломжгүй болох гэнэ. Учир нь уг машин энэ зөвхөн урд хэсэгтээ л хаалагтай.

5. DeLorean DMC-12

Ирээдүй рүү буцсан нь кинонд цаг хугацааны машины дүрээр гардагаар нь та бүхэн сайн мэдэж байгаа байх. Харамсалтай нь уг машин мөн л аюулгүй байдал дээрээ асуудалтай байсан ба шалтгаан нь хаалга дээшээгээ онгойдог байсан учраас осол гарсан үед хаалга онгойх боломжгүй болж байгаа юм.

4. Kia Rio (2009)

Уг машин нь хойд талаасаа мөргүүлсэн тохиолдолд амархан дэлбэрэх аюултай байсан учраас ямар ч баталгаагүй машинаар тооцогдсон байна.

3. Yugo GV (1985)

Энэхүү машиныг маш муу угсарсан бөгөөд үүнээс үүдэж зүгээр л явж байхад эд ангиуд нь салж унаж байсан гэнэ. Хүчтэйхэн доргилт өгөхөд юу болох нь ойлгомжтой.

2. Chevrolet Corvair (1960)

Ардаа хөдөлгүүртэй байсан тул уг машины салонруу утаа орох нөхцөл бүрдсэн байна. Мөн зах зээлд нэвтрүүлсэний дараагаар хэрэглэгчид маш олон таагүй хүсэлт ирүүлсээр байсан тул Шевроле компани уг машины үйлдвэрлэлийг зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн гэнэ.

1. Ford Pinto (1970)

Америкийн хамгийн аюултай машин тиймээ нь бол Форд Пинто дизайны томоохон алдаанаасаа болж зах зээлд нэвтрүүлээд удаагүй байхдаа эргүүлэн татаж байсан гэнэ. Шатахууны банк нь хойд бупертэйгээ хэтэрхий ойрхон байсан тул жаахан л мөргөлт үүсэхэд гал дүрэлзэж дэлбэрэх эрсдэлд орсон байна.

Сэтгэл хөдлөл?
+1
3
+1
5
+1
9
+1
17
+1
76
+1
12
+1
26

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button