Сонин хачин

Чөтгөрийн ангууч – Усан амьсгал бүх хэлбэр танилцуулга

Чөтгөрийн ангууч бүлгэмийн дүрүүд ашигладаг бүх биеийн амьсгал. Өнөөдөр та бүхэндээ тэр амьсгалууд дундаас гол дүр болох Камадо Танжирогийн ашигладаг Усан амьсгалийн талаарх мэдээллийг хүргэх болно. Тухлан сууж таалан соёрхнуу.



1-р хэлбэр Усан гадаргуун цавчилт

Энэ техникийг танжиро эцсийн шалгаруулалтын үеэр ашигласан билээ. 2 гараа толгойныхоо ард авч тэсрэлт өгч гараа саван зүсдэг хамгийн энгийн техник юм.

2-р хэлбэр Усан Эргүүлэг/Усан тойрог

Биеэ агаар дээр бүтэн эргүүлэн зүсдэг техник. Маш өргөн довтлох зайтай учраас том чөтгөрийг ч зүсэх боломжтой. Энэ техникийг ашиглах үед дугуй хэлбэртэй маш гоё зураглал үүсдэг. Эцсийн шалгуурын үеэр нэг хүүхдийг чөтгөрөөс хамгаалах гэж ашигласан. Мөн Тамаёо-ын гэрийг дайрсан Яахаба гэх чөтгөр лүү довтлохдоо ашиглаж байсан.

3-р хэлбэр Урсгал бүжиг

Урсаж буй ус мэт уян хатан хөдөлгөөнөөр хөдөлж довтлох техник. Өрсөлдөгчийнхөө довтолгооноос бултангаа дайралт хийх боломжтой довтолгоо хамгаалалт хосолсон техник аж. Тамаёо-ын гэрийг дайрсан нөгөө чөтгөр болох Сүсамарү тай тулалдах үедээ ашиглаж 6-н гарыг нь тасдаж байсан удаатай.

4-р хэлбэр Хүчит давалгаа

Давалгаалж буй далайн урсгал мэт олон дахин цавчилт хийдэг техник. Олон цавчилт хийдэг учраас 2,3-н чөтгөрт зэрэг дайралт хийх боломжтой байдаг. Танжиро нь энэ техникийг Эцсийн шалгуур эхэлсэн даруй ашиглан 2 чөтгөрийг ядах юмгүй ялдаг.

5-р хэлбэр Ган гачгийн дараах хур бороо

Энэ техникээр цавчуулсан чөтгөр ямар ч өвдөлт мэдэрдэггүй. Танжиро нь энэ техникийг Рүй-н ээж чөтгөрт ашигласан байдаг. Тэр ээж чөтгөр нь өөрийн зовлонгоосоо салахын тулд өөрийн хүзүүгээ албаар Танжиро-д гаргаж өгдөг. Танжиро нь түүнийг өрөвдөн ямар ч өвдөлт өгдөггүй энэ техникээр ялсан байдаг.

6-р хэлбэр Усан эргүүлэг

Биеийн дээд хэсэг болон доод хэсэг хоёроо зөрүүлэн түүнээсээ их хэмжээний энерги гарган авч цавчдаг техник. Усан дотор байхдаа илүү хүчтэй болдог. Танжиро нь шавран дотор 2 чөтгөрийг зэрэг буулган авахдаа ашигладаг.

7-р хэлбэр Намуун долгионы зоолт

Усан амьсгал дотроо хамгийн хурдан техник бөгөөд цавчих техник бус зоох техник ажээ. Сүсамару-н бөмбөгийг зоож байсныг та бүхэн санаж байгаа байх.

8-р хэлбэр Усан хүрхрээ

Сэлмээ өндөрт өргөн хамаг хүчээрээ газарт зоодог техник. Шавран чөтгөртэй тулалдаж байхдаа ашигласан ба довтолгооны
орон зай нь нилээн том тул олон чөтгөрт зэрэг довтлоход тохиромжтой.

9-р хэлбэр Догшин цолгилох урсгал

Энэ техник нь довтолгооны үед бус хөдлөх шилжих үед ашиглагддаг. Газарт хүрэх хугацаагаа байж болох хамгийн бага хугацаанд тохируулан гүйдэг. Танжиро нь өрсөлдөгчийнхөө довтолгооноос бултахдаа ашиглаж байсан.

10-р хэлбэр Мөнхийн түрлэг

Энэ техник нь эргэлдэн эргэлдэн олон дараалалсан цавчилт гаргадаг. Эргэлдэх тусам улам хүч нь нэмэгдэж хурдасдаг. Усан амьсгалийн хэлбэрүүд дундаа хамгийн хүчтэй нь гэж яригддаг.

11-р хэлбэр Нам гүм/Тайвшрал

Усан хашира болох Томиока Гиюү-ын ашигласан техник. Танжиро-ын хувьд Усан амьсгал 11-р хувилбар гэж байдаг гэдгийг нь мэдээгүй байсан. Томиока нь энэ техникээр Рүй-г ядах зүйлгүй буулган авсан билээ.

Сэтгэл хөдлөл?
+1
45
+1
8
+1
11
+1
2
+1
1
+1
0
+1
1

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button