Сонин хачин

Дэлхийн засгийн газрын нууцыг та мэдэх үү?

900 жилийн өмнө дэлхий дээр маш өндөр хөгжилтэй асар баян мэдлэгтэй нэгэн эзэнт гүрэн оршдог байжээ. Тэд ялгаварлан гадуурхал байхгүй эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийг бүтээх хүсэлт байв. Түүнийг Д-ийн хүсэл гэдэг байв (Will of D). Үүний зэрэгцээ энэ зорилгыг хүчтэй эсэргүүцсэн 20 хаад байсан бөгөөд тэд загасан хүмүүс, үлэмж, биет, жижиг хүмүүс (бидний мэдэх тонтатта-чууд) зэрэг бусад үндэстэн бүхэл ертөнцийг өөрсдийн удирдлага дор оруулах зорилготой байв. Эртний эзэнт гүрэн болон, дэлхийн засгийн газар нь хоорондоо хүчтэй зөрчилдөж байв. 100 гаруй жилийн дараа эртний эзэнт гүрэн мөхсөн бөгөөд 20 хаад “дэлхийн засгийн газар” нэртэй байгууллага үүсгэжээ.

Тэд өөрсөддөө өндөр цол хэргэм өгч бусдыг хүүхэлдэй мэт ашиглан хаяж авахыг хүссэн бүх зүйлээ авжээ. Тэгвэл 20 хаадын ноёрхлоос өмнөх 100 жилийн хугацаанд юу тохиолдсон бол? Хамгийн хачирхалтай нь үүнийг хэн ч мэддэгүй бөгөөд энэ үеийг “хоосон зуун” гэж нэрлэдэг байна. Хоосон зууны талаарх бүх мэдээллийг дэлхийн засгийн газар устгаж галдан шатааж байв. Дэлхийн түүхэнд хоосон зууныг судлахыг хориглосон байна. Энэ бүхнийг эртний эзэнт гүрэн таамаглаж байсан бөгөөд тэд Понеглиф (Poneglyphs) нэртэй 30 ширхэг дөрвөлжин чулуун дээр хоосон зууны талаар эртний бичээсээр тэмдэглэн үлдээжээ. Тэдгээрийг дэлхий даяар нууц нэг өдөр устсан хэлийг уншиж чаддаг, эндүүрэлийг нэгтгэж, энэ ертөнцийн үнэнийг нээж, Дэлхийн засгийн газрыг түлхэн унагах нэгэн гарч ирнэ гэж найдаж үлдээжээ.

20 жилийн өмнө Голд Рожер нэртэй нэгэн далайн дээрэмчин тэдгээрийг нэгтгэн уншиж үнэнийг олж мэдсэн ч хүнд өвчин тусч өөрийгөө үхнэ гэдгээ олж мэдэв, Тэр дэлхийн засгийн газарт өөрийгөө барьж өгөх төлөөсөөр агуу далайн дээрэмчдийн эринийг авчиржээ. 800 жилийн өмнөх тэмцэл одоо ч өрнөсөөр байгаа бөгөөд, тэнгэрийн луу хуучин шичибукай Донкихот Дофламинго, Д-ийн хүчлийг тээж буй Монки Д Лүффи нарын тулаан үүнийг тод харуулсан билээ.

Дэлхийн засгийн газар одоог хүртэл энэ нууцыг чандлан хадгалж байгаа бөгөөд тэрхүү нууц агуулсан чулууг уншиж чадах ганц хүн нь дэрсэн малгайт багийн гишүүн Нико Робин юм.

Сэтгэл хөдлөл?
+1
25
+1
2
+1
3
+1
0
+1
3
+1
1
+1
4

Санал болгох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button